Ирэх сард ойн салбарын мэргэжилтнүүдийн үндэсний чуулганыг зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сард ойн салбарын мэргэжилтнүүдийн үндэсний чуулганыг зохион байгуулна

/2021.10.22/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Тус лобби бүлэг нь 13 гишүүнтэй бөгөөд цөлжилттэй тэмцэх зардлыг нэмэгдүүлэх, тусгай сан байгуулах, цөлжилттэй тэмцэх санхүүгийн тогтвортой эх үүсвэр, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн хэрэгжилтийг хангах, цөлжилттэй тэмцэх, байгаль орчин, экосистемийн доройтлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд ирэх сард ойн салбарын мэргэжилтнүүдийн үндэсний чуулганыг зохион байгуулах, мөн орон даяар мод тарьж ургуулах сургалтыг явуулах зэрэг ажлуудыг төлөвлөж буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр байгаль орчны доройтол, цөлжилтийн сөрөг үр дагавар, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн заалтууд, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, хамтран ажиллахаар санал нэгдэв.

Эх сурвалж: ЕТГ

Алслагдсан аймгуудад туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө
Алслагдсан аймгуудад туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.