Г.Ёндон: 2022 оны нэгдүгээр сараас шатахууны үнэ бууна гэж үзэж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: 2022 оны нэгдүгээр сараас шатахууны үнэ бууна гэж үзэж байна

No description available.

/2021.10.21/ УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан шатахууны нөөц, үнэтэй холбоотойгоор УУХҮ-ийн сайд Г.Ёндонгоос асуулт асуулаа.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон, "Шатахууны нөөцийн талаар ярья. Өчигдөр орой 10 цагт МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ГХ-ийн сайд Б.Батцэцэг нар болон миний бие ОХУ-ын холбогдох хүмүүстэй утсаар ярьсан. Ингэхэд ОХУ-ын нефтийн "Ангарская" үйлдвэрийн засварын ажил дууссан. Хэвийн горимд шилжсэн гэсэн мэдээллийг өгсөн. Тиймээс цаашид өдөрт 38 вагон нефт нийлүүлнэ. Түүнчлэн аравдугаар сард экспортлох байсан 48 мянган тонн шатахуун дээр нэмээд 5 мянган тонн нийт 53 мянган тонн шатахууныг нийлүүлнэ гэдгээ амласан.

Мөн БНХАУ-аас авах 200 вагон шатахууны хоёр татан авалт буюу 50 вагон нь Замын-Үүд дээр ирчихсэн байна. Энэ өвөл маш хатуу болно гэж ярьж байгаа. Тиймээс байгалийн хий, эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Гадаадын зах зээл шатахууны үнэ нэмэгдэж байна. Үүнийг дагаад манайд ч гэсэн үнэ өсөх нөхцөл байдал бий болж байгаа. Гэхдээ бидний зүгээс аажмаар, иргэдэд гэнэтийн шок өгөхгүй, эдийн засагт инфляци үүсгэхгүйгээр шатахууны үнийг чөлөөлнө гэж үзэж байна. Дэлхийн томоохон 15 банкны сүүлд гаргасан судалгаагаар ирэх оны 1,2 дугаар сараас шатахууны үнэ бууна гэж үзэж байна. Үүнтэй уялдуулж бидний зүгээс тооцоо судалгааг мөн хийж байна" гэлээ.

Асрамж, халамжийн төвийн хүүхдүүдийн бүтээлийг дэлгэлээ
Асрамж, халамжийн төвийн хүүхдүүдийн бүтээлийг дэлгэлээ
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.