Токио 2020: Гвиней улс олимпод оролцохоос татгалзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токио 2020: Гвиней улс олимпод оролцохоос татгалзлаа

2021.07.21

Гвинейн улсын баг коронавирусийн цар тахлын улмаас олимпийн наадамд оролцохоос татгалзсан талаар AFP мэдээлэв. “Ковид-19-ийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Гвиней улсын Засгийн газар тамирчдынхаа эрүүл мэндэд санаа зовсны улмаас Токиогийн наадамд оролцохыг цуцлах шийдвэр гаргалаа” хэмээн Гвинейн баг мэдэгдэлдээ дурджээ.

Албан ёсны мэдэгдэлд ийн өгүүлсэн ч өөр нэг эх сурвалж тус улс санхүүгийн хүндрэлээс болоод таван тамирчнаа олимпод оруулахгүй байхаар шийдсэн болохыг хэлсэн байна.

Баруун Африкийн Гвиней улс 11 удаагийн олимпийн наадамд оролцсон ч хараахан медаль авч чадаагүй юм.

Эх сурвалж: Монголын үндэсний олимпийн хороо

Худалдааг хөнгөвчлөх, үндэсний хорооны чадавхыг бэхжүүлэх сургалт болж өндөрлөлөө
Худалдааг хөнгөвчлөх, үндэсний хорооны чадавхыг бэхжүүлэх сургалт болж өндөрлөлөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.