2021.07.21
Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын 30 сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шийдвэр гаргасан.
Хэдий их дээд сургуульд сэтгэл зүйч бэлдэж, төгсгөж байгаа ч хүүхэдтэй ажиллах чиглэлд нарийн мэргэшээгүй байсан тул энэ онд цөөн тоогоор богино хугацааны мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулсан юм.
“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц Ерөнхий боловсролын 30 сургуульд ажиллах сэтгэл зүйчийг сонгон шалгаруулалт 7 дугаар сарын 5-наас 21-ний хооронд үргэлжиллээ.
Сонгон шалгаруулалтад 73 хүний материал ирж хоёр шатны шалгаруулалтын дараа 30 сэтгэл зүйчийг сонгосон байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, баталсан бөгөөд дээрх сонгон шалгаруулалтад тэнцсэн сэтгэл зүйчдийн сургалтыг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Цаашдаа улам олонх сургуульд сэтгэл зүйч ажиллуулах боломжийг бүрдүүлэх болно хэмээн БШУЯ-наас мэдэгдсэн юм.