Хятадын нүүрсний олборлолт хагас жилд 140 сая тонноор нэмэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын нүүрсний олборлолт хагас жилд 140 сая тонноор нэмэгджээ

/2021.07.22/: Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлтийн хорооны мэдээллээр, зөвхөн энэ оны эхний хагаст тус улсын нүүрсний олборлолтын хүчин чадал бараг 140 сая тонноор нэмэгджээ.

2021 оны хоёрдугаар хагаст нүүрсний олборлолтын хүчин чадлыг 110 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж үүний тулд шинэ уурхайнуудыг ашиглалтад оруулахаар болсон байна. Энэ нь дотоодын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж.

Өнөөгийн өндөр эрэлтийн улмаас өнгөрсөн долоо хоногт улсын нөөцийн сангаас 10 сая тонн нүүрс дотоодын зах зээлдээ нийлүүлжээ. Учир нь мөн хугацаанд Хятадын 11 мужид нүүрсний хэрэглээ дээд хэмжээндээ хүрч нийлүүлэлтэд хомстол үүсч болзошгүй нөхцөл байдалтай тулгарсан байна. Эхний зургаан сарын байдлаар, тус улсын эрчим хүчний хэрэглээ 16%-иар нэмэгджээ.

Эх сурвалж: Mongolianminigjournal.com

Өнөөдөр 7115 хүнийг дархлаажуулна
Өнөөдөр 7115 хүнийг дархлаажуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.