Талибан: Исламын улс бүлэглэлийг устгахад АНУ-ын дэмжлэг шаардлагагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талибан: Исламын улс бүлэглэлийг устгахад АНУ-ын дэмжлэг шаардлагагүй

Trial Begins for New York City Uber Driver Planning to Join Taliban in  Afghanistan and 'Kill Americans' – USSA News | The Tea Party's Front Page

/2021.10.11/: АНУ эдийн засгийн сүйрлийн ирмэг дээр байгаа Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр тохиролцсон хэдий ч тус улсын шинэ Талибан удирдагчдыг улс төрийн хувьд хүлээн зөвшөөрхөөс татгалзсан гэж Талибанчууд ням гарагт мэдэгдэв.

Наймдугаар сарын сүүлээр АНУ-ын цэргүүд тус улсаас гарснаас хойш хоёр талуудын хооронд хийгдсэн анхны шууд яриа хэлэлцээ болж өндөрлөсний дараа уг мэдэгдлийг хийжээ.

Амралтын өдрийн уулзалтын талаар АНУ талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Талибаны мэдэгдсэнээр, Катар улсын Доха хотод болсон хэлэлцээ "сайн болсон" бөгөөд Вашингтон Талибаныг албан ёсоор хүлээн зөвшөөрөх эсэх асуудал нь энэ тусламжтай холбоогүй гэсэн гэрээ байгуулсны дараа Афганистанд хүмүүнлэгийн тусламжаа үзүүлэхээр болжээ.

Талибаны улс төрийн хэвлэлийн төлөөлөгч Сухаил Шахин Ассошиэйтед Пресс агентлагт өгсөн ярилцлагад хэлэхдээ, тус хөдөлгөөний Гадаад хэргийн сайд нь хэлэлцээний үеэр Талибанчууд Афганистаны газар нутгийг хэт даврагчдын бусад орны эсрэг халдлага үйлдэхэд ашиглахгүй хэмээн амласан гэж хэлжээ.

Гэсэн хэдий ч бямба гаригт Талибанчууд Афганистанд улам бүр идэвхжиж буй “Исламын улс” бүлэглэлийг багтаах асуудлаар Вашингтонтой хамтран ажиллахаас татгалзсан юм.

NATO Review - Understanding the changing tactics of so-called Islamic State

Талибанчуудын дайсан болох "Исламын улс" бүлэглэл нь баасан гарагт болсон амиа золиослогчийн халдлагын үеэр хүн амын цөөнх болох шиит шашинтнуудын 46 хүний аминд хүрсэн зэрэг сүүлийн үеийн хэд хэдэн халдлагын хариуцлагыг хүлээжээ. Вашингтон “Исламын улс” бүлэглэлийг Афганистанаас үүдэлтэй хамгийн том террорист аюул гэж үзэж байна.

“Исламын улс” бүлэглэлтэй холбоо тогтоохын тулд АНУ-тай хамтран ажиллах эсэх талаар асуухад "Бид Даештай бие даан тэмцэх боломжтой байна" гэж Шахин хэлэв.

Цэргийн бүлэглэлийг мөрддөг Ардчилсан орнуудыг хамгаалах сангийн ахлах ажилтан Билл Роггио Талибанчууд Хорасан мужийн “Исламын улс” буюу ISKP гэж нэрлэгддэг Афганистаны тус бүлэглэлийг устгахад Вашингтоны тусламж хэрэггүй гэдэгт санал нэгджээ.

Талибанчууд "АНУ-ыг өөрийн улсаас хөөн гаргахын тулд 20 жил тэмцсэн бөгөөд тэдэнд хэрэгтэй байсан хамгийн сүүлийн зүйл бол АНУ-ын цэргүүдийг нутаг буцаах явдал байсан юм. Түүнчлэн АНУ-аас тусламж авах шаардлагагүй" гэж тус сангийн Long War Journal сэтгүүлийг гаргадаг Роггио хэлэв. “Талибанчууд ISKP-ийн уг үндэсийг болон хязгаарлагдмал дэд бүтцийг устгах хэцүү бөгөөд цаг хугацаа шаардсан ажлыг хийх ёстой. Үүнийг хийхэд шаардлагатай бүх мэдлэг, багаж хэрэгсэлт тэдэнд бий.”

Талибанчууд АНУ-тай тэмцэж байхдаа Пакистан болон Иран улсад орогнох байртай байсан бол “Исламын улс” бүлэглэлд тийм давуу тал байхгүй гэж Рожио хэлэв. Гэсэн хэдий ч Талибанчууд Аль Кайда бүлэглэлийг удаан хугацаанд дэмжиж ирсэн нь АНУ-ын терроризмтой тэмцэх түншийн хувьд найдваргүй болгохыг тэрээр анхааруулжээ.

Талибанчууд есдүгээр сарын 11-ний халдлагыг үйлдэхээс өмнө Аль Кайда бүлэглэлд хоргодох байр өгсөн. Энэ нь 2001 онд Афганистанд АНУ довтлоход хүргэсэн нь Талибаныг эрх мэдлээ алдахад хүргэж байжээ.

Рожгио хэлэхдээ "Талибанчууд Аль Каидагийн байнгын дэмжлэгийг авч байснаас үзвэл Талибан терроризмын эсрэг найдвартай түнш болно гэж бодох нь АНУ-ын хувьд галзуу хэрэг юм.

Уулзалтын үеэр АНУ-ын албаны хүмүүс Талибанчуудыг америк болон бусад гадаад иргэдийг Афганистаныг орхин явах боломж олгохыг шаардсан байна. Талибанчууд мэдэгдэлдээ "гадаадын иргэдийн хөдөлгөөн үйлдэхэд нь зарчимыг дагуу туслах болно" гэсэн ч хэрхэн гэдгээ тайлбарлаагүй байна.

Эх сурвалж: latimes.com

Монголбанк нэг грамм алтыг 162,906 төгрөгөөр авдаг
Монголбанк нэг грамм алтыг 162,906 төгрөгөөр авдаг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.