УИХ-ын ШИНЭ ГИШҮҮН болох Ц.Идэрбат гэж ХЭН БЭ?
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын ШИНЭ ГИШҮҮН болох Ц.Идэрбат гэж ХЭН БЭ?

/2021.10.12/ УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт тэрээр нэр дэвшсэн. Түүний товч намтарыг танилцуулъя. Аравдугаар сарын 10-нд болж өнгөрсөн нөхөн сонгуулийн урьдчилсан дүнгээр Хэнтий аймагт илт давуу ялсан юм.

ЦАГААНХҮҮГИЙН ИДЭРБАТ

Төрсөн огноо: 1981 он
Төрсөн газар: Хэнтий аймаг
Хүйс, Үндэс угсаа: Эрэгтэй, халх
Гэр бүлийн байдал: ам бүл 5

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1989–1998 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол,
  • 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгсөж, дээд боловсрол, бакалаврын зэрэг,
  • 2006-2007 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид суралцаж, төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 2003–2008 онд аймгийн МАН-ын хорооны улс төрийн ажилтан,
  • 2008–2012 онд Хэрлэн сумын Засаг даргын орлогч,
  • 2012-2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга,
  • 2016-2020 Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч,
  • 2008 оноос хойш Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгч, тэргүүлэгч
  • 2020 Хэнтий аймгийн Засаг дарга

Сонгуульт ажил

  • МАН-ын бага хурлын гишүүн,
  • Аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч,
  • Хэрлэн сумын МАН-ын хорооны даргын сонгуульт ажилтай

Шагнал

  • Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль,
  • Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”,
  • Чингис хотын “Хүндэт тэмдэг”,
  • МАН-ын “Тусгаар тогтнолын одон”

Аравдугаар сарын 11-нд нийслэл Улаанбаатар хотод 11 хэмийн дулаан байна
Аравдугаар сарын 11-нд нийслэл Улаанбаатар хотод 11 хэмийн дулаан байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.