ТОЙМ: Нөхөн сонгуульд МАН яллаа, ГЭВЧ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОЙМ: Нөхөн сонгуульд МАН яллаа, ГЭВЧ...

/2021.10.11/ УИХ-ын 18,28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүн гарч дууслаа.

НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ БОЛНО

Сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй учир нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Тодруулбал, Хэнтий аймагт ирц 37 хувь, СХД-д 39 хувийн ирцтэйгээр сонгуулийн санал хураалт дууслаа.

СХД-ийн 59 хэсгийн хороонд санал хураасан. Гэвч бүх хороодын ирц 50 хувьдаа хүрсэнгүй. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас бусад 17 суманд ирц 50 хувьдаа хүрээгүй байна.

Тиймээс энэ долоо хоногт тухайн хэсгүүд дээр нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Маргааш СЕХ хуралдаж нэмэлт санал хураалт хэзээ явуулахыг шийднэ.

ЗАЛУУС САНАЛАА ӨГСӨНГҮЙ

Хэнтий аймагт санал өгсөн иргэдийн 20-24 насныхан хамгийн бага ирцтэй байв. Харин 65-69, 70-аас дээш насныхан хамгийн их саналаа өгсөн байна. Хэнтий аймгийн санал өгсөн сонгогчдыг нас, хүйсээр нь ангилвал:

СХД-т мөн адил 20-24 насныхан хамгийн бага ирцтэй байлаа. Тус тойрогт 65-69 насныхан хамгийн өндөр буюу 67.16 хувь нь саналаа өгчээ. 70-аас дээш насныхан 66.06 хувийн ирцтэй байв. СХД-ийн сонгогчдыг нас, хүйсээр нь ангилвал:

Энэ удаагийн нөхөн сонгуульд 2,2 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Дахин санал хураалтад хэчнээн төгрөг зарцуулах нь одоогоор тодорхойгүй байна.

НЭМЭЛТЭЭР САНАЛ ХУРААСАН Ч САНАЛЫН ТОО ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Нэмэлт санал хураалт нь тодорхой хугацааны дараа явагдах болохоос өнөөдрийн санал хураалтын дүн өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн санал хураалтын дүн дээр нэмэлт санал хураалтын дүн нэмэгдэж тоологдох юм гэсэн.

Тэгэхээр нэмэлтээр санал хураах үйл явц нь зөвхөн ирц бүрдүүлэхийн төлөөх үйл ажиллагаа болж болзошгүй. Нэмэлт санал хураалтыг долоо хоногийн дотор зохион байгуулах ёстой гэхээр ирэх долоо хоногтоо багтааж хийх ёстой юм.

Гэвч өнөөдрийн санал өгсөн байдлаас харвал ялалт байгуулсан МАН-ын нэр дэвшигчид хол давуу санал авсан юм.

Хэнтий аймагт нэр дэвшигч М. Чингисхаан 501 саналтай байна
Хэнтий аймагт нэр дэвшигч М. Чингисхаан 501 саналтай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.