УИХ-ын ШИНЭ ГИШҮҮН болох Э.Батшугар гэж ХЭН БЭ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын ШИНЭ ГИШҮҮН болох Э.Батшугар гэж ХЭН БЭ?

/2021.10.11/ УИХ-ын нөхөн сонгуулийн 28-р тойрог буюу СХД-т Энхбаярын Батшугар МАН-аас нэр дэвшсэн. Хэдийгээр зарим хэсгийн хороод дээр сонгууль дахин явагдаж болзошгүй болсон ч, одоогийн байдлаар тэрээр илт давуу ялалт байгуулж байгаа юм.

АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл, ЗХЭЭ-ээс нэр дэвшигч Б.Найдалаа зэрэг туршлагатай улстөрчдийг илт давуугаар ялж буй Энхбаярын Батшугар гэж хэн бэ?

Төгссөн сургууль:
2004 онд АНУ-ын Бэнтлигийн их сургууль

Ажилласан байдал:

  • 2008 Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд банкир
  • 2012-2016 оны хооронд Монголбанкны дэд ерөнхийлөгч
  • 2011-2012 "МАХН"-ын VI бага чуулганаас "МАХН"-ын гадаад харилцааны нарийн бичиг, Гүйцэтгэх товчооны гишүүнээр сонгогдон, "МҮАН"-тай хамтарсан Шударга ёс эвслийн удирдах зөвлөлийн гишүүн, "МАХН"-ын АШЁМЗХ-ны дэд тэргүүн

Э.Батшугарын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг

  • Нийт орлого: 92,6 сая төгрөг /жилээр/
  • Гэр бүлийн нийт орлого: 704 сая төгрөг
  • Орон сууц, барилга: Нийтийн орон сууц-1/100 сая төгрөг/
  • Тээврийн хэрэгсэл: Toyota Land Cruiser 200-1, Мотоцикл Yamaha fzr 400- 1 /236 сая төгрөг/
  • Хадгаламж: 162 сая төгрөг
  • Зээл: 2 тэрбум
  • 17 компанид хувьцаа эзэмшдэг
Э.Батшугар илт давуу ялж байна
Э.Батшугар илт давуу ялж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.