Сонгуулийн ирц тал хувьдаа хүрсэнгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн ирц тал хувьдаа хүрсэнгүй

/2021.10.10/ УИХ-ын нөхөн сонгууль өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт боллоо. 21 цагийн байдлаар сонгогчдын ирц тал хувьдаа хүрээгүй байсан тул нөхөн сонгуулийг ахин хийж магадгүй байдалд хүрэв.

18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын насны байдлыг авч үзвэл:

Дээрх мэдээллээс үзвэл 50-аас дээш насны иргэдийн сонгуулийн идэвх өндөр байсан бол 18-30 хүртэлх насны иргэдийн оролцоо бага байлаа.

28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт сонгуулийн насны 113,988 иргэн бүртгэлтэй байснаас 21 цагийн байдлаар 42,253 иргэн сонгуульдаа оролцжээ.

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43) хамаарч байгаа бөгөөд 21 цагийн мэдээг харвал аль ч хороо нь 50 хувийн ирцийг бүрдүүлээгүй байлаа.

22:00

Санал хураах явцад ямар нэг зөрчил гараагүй хэмээн СЕХ-оос мэдэгдлээ.

Нэмэлт санал хураалтыг ирц хүрээгүй тохиолдолд долоо хоногийн хугацаанд багтаан зохион байгуулах юм. Санал өгөөгүй иргэд саналаа өгөх боломжтой юм.

УИХ-ын нөхөн сонгуулийн ирцийн мэдээг цахимаар шууд дамжуулна
УИХ-ын нөхөн сонгуулийн ирцийн мэдээг цахимаар шууд дамжуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.