Сонгуулийн ирц: Хэнтий аймаг 10.48%, Сонгинохайрхан дүүрэг 12.31%
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн ирц: Хэнтий аймаг 10.48%, Сонгинохайрхан дүүрэг 12.31%

/2021.10.10/ УИХ-ын нөхөн сонгууль өнөөдөр болж байна. Сонгуулийн ирц 12 цагийн байдлаар:

- Хэнтий аймагт 10.48%

- Сонгинохайрхан дүүрэгт 12.31% байна.

Одоогийн байдлаар Хэнтий аймгийн Дадал суманд хамгийн өндөр оролцоотой буюу нийт иргэдийн 16.09% нь сонгуулиа өгчээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэд хамгийн өндөр оролцоотой буюу 17.4% байна.

Тус дүүрэгт 60-аас дээш насны иргэд сонгуульдаа идэвхтэй хамрагдаж байгаа бол 25-29 насны иргэдийн оролцоо сул байна.

Хэнтий аймагт мөн адил 60-аас дээш насны иргэд сонгуульдаа идэвхтэй хамрагдаж байгаа бол 20-24 насны иргэдийн оролцоо сул байгаа юм.

Сонгуулийн мэдээ авах бол ЭНД дарна уу.

LEXUS LX600-г танилцуулахад 3 хоног үлдлээ
LEXUS LX600-г танилцуулахад 3 хоног үлдлээ
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.