2021.07.21
Иргэн даатгуулагч эмнэлэгт хэвтэхдээ гаднаас эм тариагаа авчруулдаг ч эмнэлэг нь тухайн зардлыг эргэж өгдөггүй гэх асуудал олон жилийн хугацаанд яригдаж байгаа билээ.
Та 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш эмнэлэгт хэвтсэн юм биш биз?
ЭМД-ын хуулийн 13.1.8 дугаар зүйл: Даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм эмнэлгийн хэрэгслийн зардлыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн үнээр өөрт нь буцаан олгоно гэж заажээ.
/Иргэн өөрийн хүсэлтээр өвчний түүхэнд дурдагдаагүй эм бэлдмэл худалдан авсан бол энэ заалтад хамаарахгүй болно./
“Хэрвээ таны хэвтсэн эмнэлэг өвчний түүхэнд тань дурдагдсан эм бэлдмэлийн өртгийг таниар төлүүлсэн бол ЭМДЕГ-т өргөдөл гаргаж өгөөд мөнгөн дүнгээ буцаан авах боломжтой гэсэн үг юм. Үүний тулд тухайн эмнэлэг нь ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан байх шаардлагатай. Харин иргэн таниас тухайн эмнэлэгт хэвтсэн баримт, эм бэлдмэлээ авсан баримт шаардах юм.” хэмээн ЭМДЕГ-ын эдийн засаг төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга н.Одончимэг мэдэгдлээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар