/2021.10.08/: Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/746 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы нэг сар” өдөрлөг 2021 оны аравдугаар сарын 08-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдаж байна.
Энэхүү Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн иргэд олон нийтэд шаардлагатай хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, цагдаагийн байгууллагад орох хүсэлтэй иргэн, жолооны үнэмлэх шинээр авах болон солиулах,торгуультай холбоотой асуудлаар иргэдэд мэдээ, мэдээлэл өгч байна.
Эх сурвалж: ТЦА