/2021.10.08/ Улаанбаатар хотод өнөөдөр 18 явуулын баг, 36 суурин цэгт 3,138 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.8 хувь байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ