Манай гурван тамирчин ДАШТ-д хүрэл медалийн төлөө барилдана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай гурван тамирчин ДАШТ-д хүрэл медалийн төлөө барилдана

No description available.

/2021.10.07/ “Осло-2021” ДАШТ-ий чөлөөт бөхийн төрлийн сүүлийн өдөр дагахад барилдсан манай гурван бүсгүй бүгд ялалт байгуулснаар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо.

72 кг-ын жинд Дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Энх-Амарын Даваанасан дагах барилдаанд 2020, 2021 оны насанд хүрэгчдийн Азийн хошой аварга Энэтхэгийн Дивья Какраныг 6:2-оор яллаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө Германы Анна Шеллтэй барилдана.

59 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор АНУ-ын бөх Майя Нильсонтой хүч үзнэ.

57 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг энэ жилийн залуучуудын дэлхийн аварга Казахстаны 19 настай Нилуфар Раймоваг 10:0 харьцаагаар цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн ЕАШТ-ий мөнгөн медальт Украины Соломиа Винниктэй хүч үзэх юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасаар шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасаар шуурна
 
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.