Засгийн газрын тэтгэмжийг зогсоосноор 11,000 хүүхэд ядууралд өртөх болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газрын тэтгэмжийг зогсоосноор 11,000 хүүхэд ядууралд өртөх болжээ

Barnardos: One in nine children go to bed hungry

/2021.10.07/: Засгийн газар олон нийтийн тэтгэмж болох 20 фунт стерлингийг долоо хоногт олгодог байсныг зогсоож байгаагийн улмаас Умард Ирландад 11,000 гаруй хүүхэд эрсдэлд орж байна гэж томоохон буяны байгууллагаас анхаарууллаа.

Хүүхдийг ивээх сангийн мэдээлснээр өчигдрөөс эхлэн хэрэгжиж буй энэхүү таналтад 83,000 гаруй хүүхэд хамрагдаж, ихэнх нь ядууралд өртөхөөр байна.

Өнөөдрөөс 11-р сарын эхэн хүртэл Умард Ирландын олон нийтийн тэтгэмж авч байсан 44,000 гаруй өрхийн төлбөр сар бүр 87 фунт стерлинг, жилд 1040 фунтээр буурахаар байна.

Засгийн газрын статистик мэдээллээр Умард Ирландад 22000 гаруй гэр бүл энэхүү таналтад өртсөн бөгөөд тэдний тал хувь нь (51%) тав хүртэлх насны хүүхэдтэй байгаа бол дөрөвний гурав нь нь ганц бие эцэг эхчүүд байна.

Дөрвөн хүүхэд тутмын нэг нь (23%) Умард Ирландад аль хэдийн ядуурал амссан тул Хойд Ирландын тэргүүн Питер Брайсон "Энэхүү арга хэмжээ нь ядуурлыг нэмэгдүүлнэ гэж анхааруулж байна. Их Британийн засгийн газар энэхүү таналтаа үргэлжлүүлэхээр шийдсэн нь Умард Ирландын гэр бүлүүдийг сүйрүүлэх болно.

Дараагийн сард 44,000 гэр бүл, өөрөөр хэлбэл 83,000 хүүхэд энэ таналтад орох ба 11,000 хүүхэд ядууралд өртөх болно. Бидний хамтран ажилладаг хүмүүс өөрсдийгөө болон хүүхдүүддээ хоол хүнс, хувцас гэх мэт шаардлагатай зүйлсийг худалдаж авахын тулд энэ 20 фунт стерлингэд найдаж байсан гэж хэлж байна. Үүнгүйгээр дахиад хэдэн арван мянган хүүхэд хүйтэн өвөл өлсгөлөнтэй тэмцэхээр болж байна. Бага насандаа амссан ядуурлын үр дагавар нь насан туршид нь үргэлжилдэг гэдгийг бид мэднэ.

Их Британийн Засгийн газрын сайд нар гэр бүлийн хувьд амьжиргааны өртгийн хямралтай тэмцэж байгаа үед нийгмийн даатгалын бууралтыг хийхээр шийдсэн нь гайхалтай юм. Инфляци, эрчим хүчний үнийн өсөлт, шатахууны хомсдол, татварын нэмэгдэл зэрэг нь гэр бүлийн санхүүгийн асуудалд нөлөөлж байна” гэж хэлэв.

Ноён Брайсон хэлэхдээ, энэ нь олон хүний хувьд орлого буурч, зардал өсөхөд томоохон гамшиг болно.

"Их Британийн Засгийн газар гэр бүлүүдийг хүнд хэцүү үед хамгаалах үүрэгтэй бөгөөд үүнд нэмэр болохгүй байна" гэж тэр нэмж хэлэв.

“Үүнийг өөрчилөх ёстой. Энэ сарын сүүлээр төсөв зарлахдаа канцлер 20 фунт стерлингийг сэргээх ёстой. Хүүхдүүд энэ өөрчлөлтөд урт хугацаанд шууд нөлөөлөх болно”гэв.

Ребекка (овгоо нууцалсан) бол ганц бие ажил эрхэлдэг ээж бөгөөд Universal Credit компанит ажилд хамрагддаг бөгөөд энэ таналаас болж долоон настай охиноо тэжээхэд хүндрэл гарна гэж санаа зовж байгаа юм.

"Таналт хараахан эхлээгүй байгаа ч би одооноос мэдэрч эхэлж байна" гэж тэр хэлэв.

"Өвөл бол үнэхээр хэцүү үе юм. Бид өвлийн хувцасаа бэлдэх хэрэгтэй байна. Эрчим хүчний төлбөр нэмэгдэж байна. Би хүүхдүүдээ дааруулмааргүй байна. Тиймээс бид хоол хүнсээ хасах хэрэгтэй болж байна. Бид бэлэн хүнс рүү шилжиж тог халаалтаа хэмнэх хэрэгтэй болох нь" гэв.

Түүний хэлснээр, энэ таналт асар их нөлөө үзүүлэх болно.

"Охин маань бид ядуу гэдгийг мэдэж байгаа болохоор миний охинд дарамт орж байна. Энэ бол аймшигтай, хүүхэд мөнгөний талаар санаа зовох ёсгүй. Долоо хоногт хоёр фунтээр юу авах вэ? Энэ тухай л бид ярьдаг болсон” гэж тэр хэлэв.

"Манайх шиг гэр бүлд 20 фунт стерлинг гэдэг нь хямд боловсруулсан хоол хүнс хэрэглэхээс татгалзаж зөв зохистой эрүүл хоол хүнсээр хангагдах боломж юм. Бид хөлдөхгүйн тулд халаагуураа өдөрт хоёр цагаар ажиллуулна гэсэн үг. Энэхүү таналт нь манай гэр бүлд маш их хохирол учруулах болно” гэв.

Эх сурвалж: belfasttelegraph

Боловсрол, шинжлэх ухааны яам Facebook-тэй хамтарч ажиллаж байна
Боловсрол, шинжлэх ухааны яам Facebook-тэй хамтарч ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.