Squid Game: Утасны дугаар жүжигчдээсээ дутахааргүй ОД болсон нь
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Squid Game: Утасны дугаар жүжигчдээсээ дутахааргүй ОД болсон нь

/2021.10.07/ Дэлхий дахинд нэрд гарч байгаа цуврал кино болох "Өгөөшт тоглоом" /Squid Game/ киноны хийц, тоглосон жүжигчид, шүхрэн хэлбэртэй чихэр мөн нэрийн хуудасны ард байх утасны дугаар гээд л бүхий л зүйлс нь олны анхаарлын төвд буй.

Өрөнд орсон, ядуу иргэдийг сонгож үхлийн тоглоомд оролцох санал тавихад жүжигчин Gong Yoo-ийн өгсөн нэрийн хуудасны ард байрлах утасны дугаар дэлгэцэнд ил харагддаг.

Кино багийнхны санамсаргүй байдлаар хийсэн тус дугаар нь бодит амьдрал дээр ашиглалтад байдаг болж таарч, тухайн цуврал гарсны дараа дугаар эзэмшигч олон мянган дүрсгүй хүмүүсийн дуудлага, зурваст дарагджээ.

Энэ байдлыг кино багийнхан, Netflix компани цаашид тухайн дугаар гарсан хэсгийг засварлаж оруулахаа мэдэгдлээ.

- Дугаарын эзэн хэн байв -

БНСУ-ын зүүн өмнөд Сонжү мужид бизнес эрхэлдэг Ким Гил Ён тус дугаарын эзэн байжээ. Тэрээр өнгөрсөн сард SBS телевизэд өгсөн ярилцлагадаа:

- Хүмүүс өгөөшт тоглоомд оролцож болох эсэх талаар лавладаг мөн "ноорхой хувцастнаас ноёд хатагтай" болохыг хүсэж байгаа талаар олон мянган мессеж, утасны дуудлага хүлээн авсан гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters, Dailymail

Рой Чапмен Эндрюсийн зургийн үзэсгэлэн нээгдлээ
Рой Чапмен Эндрюсийн зургийн үзэсгэлэн нээгдлээ
 
Чингис хааны музейд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ
Чингис хааны музейд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.