/2021.10.06/: ОХУ-ын 300 дипломатчийг АНУ-аас албадан гаргах санал гаргасан Америкийн сенаторууд АНУ-ын хилийн чанад дахь төлөөлөгчийн газруудыг хаахыг хүсч байгаа бололтой гэж Оросын ГХЯ мэдэгдэв.
АНУ-ын нөлөө бүхий хэд хэдэн сенаторууд ОХУ-ын эрх баригчид Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамыг өргөжүүлэхийг зөвшөөрөхгүй бол Оросын 300 дипломатчийг тус улсаас албадан гаргахыг Ерөнхийлөгч Жо Байденээс хүссэн байна.
"Вашингтонд ийм тооны Оросын дипломатууд байдаггүйг бид сануулах илүүц биз. Эсвэл олон улсын харилцааны талаар зохих мэдлэггүй конгрессийн гишүүд НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газарт ажилладаг Оросын дипломат ажилтнуудыг тоолоод байгаа юм болов уу?" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам энэхүү асуудалд тайлбар хийв.
Ийм алхам хийхийг санал болгож байгаа хүн Орос дахь Америкийн гадаад төлөөлөгчийн газруудыг хаахыг хүсч байгаа бололтой” гэж нэмж хэлэв.
Эх сурвалж: ria.ru