Хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг өргөн барилаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг өргөн барилаа

May be an image of 2 people, people standing and indoor

/2021.10.06/: УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн, Т.Энхтүвшин, Т.Аубакир нар өнөөдөр Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

1996 онд Сэлэнгэ аймагт “Алтан булаг“ чөлөөт бүсийг, 2004 онд Дорноговь аймгийн нутагт Замын-Үүд боомтыг түшиглэн “Замын-Үүд” чөлөөт бүсийг, 2005 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт /708.4 га/ “Цагааннуур” чөлөөт бүсийг УИХ-ын тогтоолоор тус тус байгуулсан юм.

“Алтан булаг“ чөлөөт бүсийг байгуулаад 17 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 14 жилийн хугацаа өнгөрсөн боловч хашаа хүрээ татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдааны газар ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажил хийгдээгүй, бүтээн байгуулалт, үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэхэд эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж төсөл санаачлагч УИХ-ын гишүүд үзжээ.

Тухайлбал Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох харилцааг 2015 онд батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохицуулж байгаа бөгөөд Чөлөөт бүсэд хилийн шалган нэвтрүүлэх иж бүрэн ажиллагаа явагдах тул түүний үйл ажиллагаа нээх, хаах асуудлыг хилийн боомтын нэгэн адил шийдвэрлэж байх зохицуулалт шаардлагатай болсон байна.

May be an image of 8 people, people standing, suit and indoor

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа тохиолдолд Чөлөөт бүсийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг жигдрүүлэх, “Цагааннуур”, “Замын-Үүд” чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хамааралтай дүрэм, журмуудыг баталж мөрдүүлэх, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах асуудлыг Монгол Улсын Шадар сайдын шийдвэрээр баталгаажуулах эрх зүйн зохицуулалтгүй буюу хуулийн хийдэл үүсгэж байна.

Мөн “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийн нэр томьёоны болон зүйл заалт хоорондын зөрчил арилах заалтуудаас гадна техникийн шинжтэй өөрчлөлтүүд хийгдэхээр тусгагджээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах эрх зүйн таатай орчин, нөхцөл бүрдэнэ.

Чөлөөт бүсийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт хоорондын агуулгын болон найруулгын зөрчил, хийдэл арилж, чөлөөт бүсийн үйл ажиллагааг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нээх, хаах харилцаа зохих түвшинд шийдвэрлэгдэж, чөлөөт бүсийн хөгжлийн асуудал Засгийн газрын аль гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаагаас үл шалтгаалан холбогдох дүрэм, журам батлах, гэрээ байгуулах, шалгуур үзүүлэлт тогтоох зэрэг асуудлыг тухай бүрт нь баталгаажуулах боломжтой болно хэмээн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.

Эх сурвалж: ШСАА

Ц.Нямдорж: Манай сайд сайн ажилласан
Ц.Нямдорж: Манай сайд сайн ажилласан
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.