/2021.10.06/ Худаг дээр дугаарлах, нүүрс түлэхээс зайлсхийж, машины зогсоол нь шамбааралдсан “стандарт” зэрэглэлийн орон сууц руу хошуурч байгаа билээ, бид.
Тиймээс mpress.mn сайт орон сууц худалдан авахад тулгардаг хамгийн гол зүйл болох банкны болоод зах зээлийн үнэлгээний талаарх сэдвийг хөндөж байна.
Одоогоор банкууд 6 хувийн зээл олголтыг түр зогсоогоод буй. Энэ тохиолдолд банкны орон сууцны зээлийг жилийн 14-16 хувийн хүүтэйгээр авахаас аргагүйд хүрнэ.
Гэвч энэ асуудлыг түр хойш тавиад, орон сууц худалдан авахад 30%-ийн урьдчилгаа төлбөрөө төлсөн байх ёстойг анхааруулъя.
Ингээд идэх хоол, өмсөх хувцсаа хасан байж, амьтан хүнээс өр зээл тавин байж 30%-иа бүрдүүллээ гэж бодъё. Боломжийн үнэтэй, гэхдээ шаардлага хангахуйц орон сууцыг 10 жилийн хугацаанд зээлээр авах боломжтой гэж бодоод эрэлд гарлаа.
СОНГОЛТ №1 Чингэлтэй дүүрэг
ТАЛБАЙ: 60,86м2
Энэ байрыг сонгохоор боллоо. Ингээд үнийг нь судлав. Орон сууцны үнэ өнгөрсөн жилийнхээс багагүй өсчээ.
2020 он
|
2021 он
|
м2 нь 2.251.000 төгрөг
Нийт 137 сая төгрөг
|
м2 нь 2.760.000 төгрөг
Нийт 167,9 сая төгрөг
|
За, яахав ОК. Монголд бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг болохоос буудаг түүх үгүй. Тиймээс үүнээс илүү буухгүй биз гэж бодоод энэ үнээр нь тооцлоо.
Урьдчилгаа 30% |
Үлдэгдэл |
50.392.500 төгрөг
|
117,5 сая төгрөг
|
Энэ бол зах зээл дээр байгаа үнэ. Энэ үнийг бариад, 30%-ийн урьдчилгаагаа халааслаад, үлдсэн 117,5 сая төгрөгийг нь авахаар банк орлоо.
Гэтэл банканд очоод БАНКНЫ ҮНЭЛГЭЭ гэх бодит үнэнтэй нүүр тулав. Энэ бол зах зээл дээрх хөөсөрсөн үнийг үл тоосон, ашиг орлого, хугацаа зэрэг бүх зүйлийг оруулан тооцсон үнэ байв.
Банкны үнэлгээ: |
м2 нь 1.600.000 төгрөг Нийт 97 сая 376 мянган төгрөг |
Ийнхүү цаг хугацааны нэмэгдэл, зах зээлийн хөөсрөлт, банкны үнэлгээ гэсэн 3 дүн дараах байдлаар гарч ирлээ.
Ингэвэл би банкнаас зээл авахын тулд зах зээл дээр бий болсон хөөсний үнэ 70 сая 600 мянган төгрөгийг төлөх шаардлагатай болж байгаа юм.
Иргэд банк руу 30%-ийн урьдчилгаа төлбөрөө барьж очихдоо дээрээс нь тэрхүү ХӨӨС төлбөрөө давхар олсон байх шаардлагатай болж таарч байгаа нь олон хүнийг байртай болоход нь нэг алхам хойшлуулж байгаа биз ээ.
СОНГОЛТ №2 Баянгол дүүрэг
Олон хүн төвлөрсөн байршил хэдий ч үзэхээр болов. Мөн л өнгөрсөн жил хэдэн төгрөгөөр худалдаалж байсныг судлав.
2020 он
|
2021 он
|
м2 нь 2.035.000 төгрөг
Нийт 97 сая төгрөг
|
м2 нь 2.810.000 төгрөг
Нийт 134 сая төгрөг
|
Өнгөрсөн жилтэй харьцуулахад 37 сая төгрөгөөр нэмэгджээ. 30%-ийн урьдчилгаа төлөөд зээл авна гэвэл дараах зураглал бууна.
Урьдчилгаа 30% |
Үлдэгдэл |
40,2 сая төгрөг
|
93,8 сая төгрөг
|
Хэдий хүссэн байршил маань биш ч горьдлого тээн ахин банкны зүг чиглэлээ. Банкны үнэлгээ, зах зээлийн дүнгээс мөн л хол зөрж гарчээ.
Банкны үнэлгээ: |
м2 нь 2.200.000 төгрөг Нийт 104.940.000 төгрөг |
29 сая төгрөг хөөсөрч орхисон байв. Хөөсөрсөн үнийг бид л төлөх болж таараад байгаа нь хэцүүхэн санагдаж байлаа.
СОНГОЛТ №3 Сүхбаатар дүүрэг
Давгүй л байршил. Нэгэнтээ баруун чиглэлд авах сонирхолгүй тул хотын төвөө бараадаад хайсан нь дээр санагдлаа.
2020 он
|
2021 он
|
м2 нь 2.400.000 төгрөг
Нийт 208,8 сая төгрөг
|
м2 нь 3.563.000 төгрөг
Нийт 310 сая төгрөг
|
Үнэ тооцоолсноос өндөр байв. Банкнаас зээл авъя гэвэл:
Урьдчилгаа 30% |
Үлдэгдэл |
93 сая төгрөг
|
217 сая төгрөг
|
Харин зах зээл дээрх хөөсөрсөн үнийг үл тоосон, ашиг орлого, хугацаа зэрэг бүх зүйлийг оруулан тооцсон үнэ
Банкны үнэлгээ: |
м2 нь 2.375.000 төгрөг Нийт 206,6 сая төгрөг |
Ийнхүү цаг хугацааны нэмэгдэл, зах зээлийн хөөсрөлт, банкны үнэлгээ гэсэн 3 дүн дараах байдлаар гарч ирлээ.
Ингэвэл би банкнаас зээл авахын тулд зах зээл дээр бий болсон хөөсний үнэ 103 сая төгрөгийг төлөх шаардлагатай болж байгаа юм.
Ер нь ч тэгээд 2010 оноос өмнө баригдсан барилгыг банк үнэлэхдээ нэлээд доогуур дүн гаргадаг санж.
Үнэ төсөөлсөн дүнгээс давж гарсан тул зүүнчээ байршлыг судалж үзэхээр боллоо.
СОНГОЛТ №4 Баянзүрх дүүрэг
Талбай нь өмнөхөө бодвол жижиг тул тун найдлага тавиад судалж үзлээ
2020 он
|
2021 он
|
м2 нь 2.430.000 төгрөг
Нийт 133 сая 650 мянган төгрөг
|
м2 нь 2.727.000 төгрөг
Нийт 150 сая төгрөг
|
Өнгөрсөн жилээс хойш 16 сая төгрөгөөр өссөн байна. За яахав, банкнаас 30%-ийн урьдчилгаатай авбал хэдэн төгрөг төлөхийг бодож үзье.
Урьдчилгаа 30% |
Үлдэгдэл |
45 сая төгрөг
|
105 сая төгрөг
|
Банк хэрхэн үнэлэв? Мэдээж дээрх дүнтэй харьцуулбал нэлээд хэдэн сая төгрөгийн зөрүү гарна.
Банкны үнэлгээ: |
м2 нь 2.400.000 төгрөг Нийт 132 сая төгрөг |
Ийнхүү цаг хугацааны нэмэгдэл, зах зээлийн хөөсрөлт, банкны үнэлгээ гэсэн 3 дүн дээрх байдлаар гарч ирлээ.
Ингэвэл би банкнаас зээл авахын тулд зах зээл дээр бий болсон хөөсний үнэ 18 сая төгрөгийг төлөх шаардлагатай болж байгаа юм.
Эцсийн сонголт №5 Хан-Уул дүүрэг
Хотын А зэрэглэлд, дээрээс нь энэ онд ашиглалтад орсон байр тул үнэ өндөр байх айдас байсан ч сонирхох зоригоо мохоож дийлсэнгүй ээ.
2020 он
|
2021 он
|
м2 нь 3.200.000 төгрөг
Нийт 176 сая 128 мянган төгрөг
|
м2 нь 4.069.000 төгрөг
Нийт 223 сая 957 мянган төгрөг
|
Өнгөрсөн жилээс хойш 47,8 сая төгрөгөөр өссөн байна. Арга ч үгүй биз. Банкнаас зээл авах боломжтой эсэхээ мөн судаллаа.
Урьдчилгаа 30% |
Үлдэгдэл |
67 сая 187 мянган төгрөг
|
156 сая 770 мянган төгрөг
|
Банкны үнэлгээ ахин өөр дүн гарах нь мэдээж. Сонирхож үзвэл:
Банкны үнэлгээ: |
м2 нь 3.400.000 төгрөг Нийт 187 сая 136 мянган төгрөг |
Ийнхүү 36,8 сая төгрөг хөөсөрч, бид үүнийг төлөх хэрэгтэй болох юм. Иргэд банк руу гучин хувийн урьдчилгаа төлбөрөө барьж очихдоо дээрээс нь тэрхүү ХӨӨС төлбөрөө давхар олсон байх шаардлагатай болж таарч байгаа нь олон хүнийг байртай болоход нь нэг алхам хойшлуулдаг биз ээ.