/2021.10.06/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг огцорхыг иргэд шаардаж байна.
Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаяр, "Сайтаа хакердуулаад гудамжинд гарчихлаа. Байгуулагдаад 4 жил болж байна. Манай сайт ЗГ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ сайд Х.Нямбаатарыг шүүмжилдэг. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Би өчигдөр 4 цагт Хууль зүйн яамны гадаа ирсэн. 20-иод залуучууд хоносон. Хэнд ч гай болоогүй. Гэтэл шөнө "Л. Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн ажиллаж байгаа" гэсэн баахан согтуу хүүхнүүд ирж бөөн үймээн самуун дэгдээж байгаад явсан. Өнөө өглөө гэнэт 20,30 цагдаа ирээд гурван эмэгтэй, нэг эрэгтэйг цементэн дээр чирж, хамар амнаас нь цус гаргаад баривчлаад аваад явчихсан. Яагаад баривчилж байгаа шалтгаан тодорхойгүй. Сайд Х.Нямбаатар өчигдрөөс хойш ажил дээрээ ирээгүй. Ажлаа хийхгүй хаагуур яваад байдаг юм бэ" гэв.