/2021.10.06/ Д.Монголхүүд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
ЦЕГ-ын МБА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, "Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт заасны дагуу эрх, эрх чөлөөгөө эдлэхийг хуульчилж өгсөн. Үүний дагуу иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Иргэдийн эрх, эрх чөлөөгөө эдлэхэд цагдаагийн байгууллага хүндэтгэлтэй хандаж ирсэн. Иргэн Д.Монголхүүгийн хувьд талбай дээр бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас мэдэгдэл шаардлага хүргүүлсэн боловч хүлээн аваагүй. Хууль сахиулагчын шаардлагыг эсэргүүцсэн. Тиймээс СБД-ын прокурорын газарт нотлох баримтыг хүргүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай анги /ЭХТА/ 23.1-д заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа дуудсан боловч ирээгүй.
Мөн мэдэгдэх хуудас хүлээж аваагүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан учраас хойшлуулшгүйгээр баривчилсан. Улмаар прокурорын байгууллагаас уламжилж, Сүхбаатар дүүргийн шүүгчээс 48 цаг саатуулсан гэлээ.
Мөн тэрбээр, Цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлдэггүй, эсэргүүцдэг, олон нийтийг турхирдаг асуудалд цаашид арга хэмжээ тооцно гэв.