Сод Монгол групп шатахууны хязгаарлалт хийгээгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сод Монгол групп шатахууны хязгаарлалт хийгээгүй

/2021.10.05/: Сод Монгол группын шатахуун түгээх станцуудыг бензины хязгаарлалт хийж байгаа тухай мэдээлэл цахим орчинд тарснаар тус шатахуун түгээх станцад дараалал үүсгээд байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбоотой мэдэгдлийг тус группээс өөрийн цахим хуудсандаа гаргаад байна. Энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдэгдэл

2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн орой нийгмийн сүлжээгээр тус компанийг бензиний хязгаарлалт хийж эхэлж байгаа тухай худал мэдээлэл явж, үйлчлүүлэгч олныг төөрөгдүүлэн, ШТС-ууд дээр шаардлагагүй дараалал үүсгээд байна.

Тус компанид бензин шатахууны нөөц хэвийн хэмжээнд, хүрэлцээтэй байгаа бөгөөд бензин шатахууны түгээлтэндээ ямар нэгэн хэмжээ тогтоогоогүй, хэвийн горимоор түгээн борлуулж байгаа болохыг үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ үүгээр мэдэгдэж байна.

Өнөөдөр ажиллах ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД
Өнөөдөр ажиллах ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.