ОНОМ САН: Синофарм 2 тун тариулсан хүмүүсийн 70 хувьд дархлаа тогтоогүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОНОМ САН: Синофарм 2 тун тариулсан хүмүүсийн 70 хувьд дархлаа тогтоогүй

Оном сангаас коронавирусийн вакцин тариулсан иргэдийн дунд судалгаа хийж, дээжийг нь АНУ руу илгээсэн билээ.

Тэд хариугаа эхний байдлаар хүлээн авчээ.

Тэдний хийсэн судалгаагаар Синофарм хоёр тун тариулсан иргэдийн 70 хувьд нь дархлаа тогтоогүй байна гэж гарчээ. Мөн судалгаандаа, халдвар тусаад эдгэсэн хүмүүсийг хамруулсан бөгөөд тэдгээр хүмүүст хийсэн судалгааны дүнгээр 10 хувьд нь дельта вирүс илэрсэн байна.

Маш хурдан тархацтай, бусад вирүсийг бодвол эрүүл мэндэд хүчтэй нөлөөлж, хүндрэх магадлал нь хоёр дахин өндөр дельта вирүст Синофарм, Спутник вакцинуудын нөлөө тун бага гэлээ. Харин АстраЗенека дунд зэргийн нөлөөтэй байгаа аж.


Эх сурвалж: Оном сан

5-9 насны 266 хүүхэд нохойд хазуулжээ
5-9 насны 266 хүүхэд нохойд хазуулжээ
 
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.