/2021.10.01/ Өнөөдөр иргэд Чингисийн талбайд "Одоо боллоо" жагсаалыг эхлүүлсэн билээ. Иргэдийн жагсаал хийж байгаа талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ:
- "Иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг хүндэтгэх ёстой. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаж цуглах эрхийг хамгаалж, хүндэтгэх ёстой.
Сөрөг хүчнээс тавьж байгаа шаардлагуудыг ажилдаа тусгаад явах учиртай" гэв.