/2021.10.01/: Монголын бодибилдинг фитнессийн холбооны баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.
Тэмцээн 2021 оны аравдугаар сарын 4-6 ны өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотод зохион байгуулагдана.
ДАШТ-д манай улсаас тамирчин С.Дуламрагчаа, А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Д.Энхбилэг, Т.Болор, Т.Урангоо, Э.Лхагва-Очир, Ж.Баянмөнх, ОУ-н шүүгч С.Одбаатар, албан төлөөлөгч Г.Мөнгөнбаяр нарын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.
Багийн хувцсыг Fitness Agency-аас ивээн тэтгэсэн бөгөөд Монлоайн спорт хувцасны үйлдвэрт урлаж өгсөн байна.
Мөн тамирчдыг нэгдсэн бэлтгэл хийх заал танхимаар GAN Sports Center хангаж өгсөн байна.
Баг тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе
Эх сурвалж: МБФХ