Улсын хоёрдугаар төв эмнэлэг 100 хүүхдийн ортой цэцэрлэгтэй боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг 100 хүүхдийн ортой цэцэрлэгтэй боллоо

/2021.09.30/ Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн дэргэд 100 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулагдлаа.

Цэцэрлэгийн нээлтэд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, тус эмнэлгийн удирдлага, ажилтан, алба хаагчид, цэцэрлэгийн төлөөлөл оролцлоо.

Улсын II төв эмнэлгийн эмч, ажилтнуудын гэр бүлд цэцэрлэгийн насны нийт 1000 гаруй хүүхэд бий. Иймд эмч, ажилтнуудынхаа нийгмийн асуудал, тэр дундаа хүүхдүүдийн ирээдүйн хөгжил, боловсролд хөрөнгө оруулалт хийх санаачилгыг эмнэлгийн удирдлагууд гаргажээ. Энэ хүрээнд уг цэцэрлэг нийт 100 хүүхдийг хүлээн авч, дөрвөн бүлэг, 22 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Эмнэлгийн захиргааны зориулалттайгаар 1971 онд баригдсан барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчлөх хөрөнгийг “Айвико” ХХК, “Дэвжих ган харш” ХХК-иуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэсэн байна.

50 дугаар цэцэрлэгийн харьяа энэхүү цэцэрлэг нь 24 дэх байгууллагын цэцэрлэг юм. Цаашид байгууллагын цэцэрлэгийн санаачилга өргөжинө гэдэгт итгэж байгаагаа БШУ-ы сайд онцоллоо.

Эх сурвалж: БШУЯ

Коронавируст халдвараар хүндрэх тохиолдол нэмэгдэж байна
Коронавируст халдвараар хүндрэх тохиолдол нэмэгдэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.