Ковид туссан өвчтөнүүдийг эмчлэх 300 ор нэмж дэлгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид туссан өвчтөнүүдийг эмчлэх 300 ор нэмж дэлгэнэ

No description available.

/2021.09.30/ Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Аравдугаар сарын 1-нд Эм-ийн сайдын тушаалаар 300 ор нэмж дэлгэхээр болсон гэдгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэллээ. Өнөөдрийн байдлаар нэн даруй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 150 хүн байгаа аж. Нэмж ор дэлгэснээр тус иргэдийг бүгдийг эмнэлэгт хэвтүүлэх боломжтой юм.

Нийслэлд 2000 гаруй эмнэлгийн эмч, ажилтан ковидын эсрэг тэмцэж байна. Энэ хүмүүсийн тоо 4 мянга хүрч байж хүн хүчний нөөц хэвийн түвшинд хүрнэ гэсэн тооцоо байна гэлээ.

Улаанбаатар хот

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Бямбадорж, "Сүүлийн нэг сард халдварын тархалт огцом нэмэгдсэн. Иргэд нэмэлт тунгийн дархлаажуулалтад харьцангуй бага хамрагдаж байна. Тиймээс дархлаажуулалт идэвхитэй хамрагдахыг уриалж байна" гэв.

Өнөөдрөөс шахмал түлш борлуулах цэгийг 3 дахин нэмэгдүүллээ
Өнөөдрөөс шахмал түлш борлуулах цэгийг 3 дахин нэмэгдүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.