/2021.09.30/ Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос 2022 оны төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг 20 хувиар нэмэх шаардлага тавилаа.
Мөн цар тахлын үед хэрэгжүүлж арга хэмжээг хэвээр хадгалах, ажлын байрыг хадгалахыг хүслээ.
Тус холбооноос дараах саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн байна. Үүнд,
- 2022 оны улсын төсвийг намрын чуулганаар батлахтай холбогдуулан цалинг 2022 онд үе шаттайгаар 20-оос доошгүйгээр нэмэгдүүлэх
- Ажилчдын нэмэгдүүлсэн цалин хөлсийг төсөвт нэмэгдүүлэн тусгах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг тусгах
- Төрийн албан хаагчдын тоог хүртээмжтэй байлгахын тулд орон тоог бууруулахгүй байхыг санал болгож байгаа аж.
Мөн тус холбооны төлөөлөл, "Өнөөдөр нийт тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 80 хувь нь 350 төгрөг авдаг. Монгол хоёр эрэгтэй тутмын нэг, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь тэтгэврээ авч чадахгүй нас барж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг дураараа нэмэхээ бүр мөсөн хориглох ёстой. МҮЭХ тэтгэврийг өвлүүлэх асуудлаар цаашид санал гаргана" гэв.