/2021.09.24/: МХБ-д бүртгэлтэй компани нь үнэт цаасны үнэ ханшид нөлөөлж болох аливаа шийдвэрийг олон нийтэд зарлах үүрэгтэй билээ.
Энэхүү хууль тогтоомжид заасны дагуу "Бодь даатгал" ХК нь хувьцаа халааслах үйл ажиллагааг хэрэгжүүлэх тухай шийдвэрийг СЗХ болон МХБ-д ирүүлээгүй, олон нийтэд мэдээлээгүй нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд тооцогдож, улмаар тус компанид Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авагдсан байна.
Иймээс бүртгэлтэй хувьцаат компаниуд үнэт цаасны үнэ ханшид нөлөөлж болох аливаа шийдвэрийг хууль журамд заасан хугацаандаа олон нийтэд мэдээлж байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: МХБ