Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд 26,774 иргэн байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд 26,774 иргэн байна

/2021.09.24/ Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг, тусгаарлан ажиглах 420 байранд 26,774 иргэн байна. Үүний 1,271 нь жирэмсэн эх, 3,259 нь хүүхэд байна.

Нийслэлд 14 тусгаарлах байранд 274, эмнэлгийн 44 байршилд 6,666 иргэн байгаа юм.

Түүнчлэн есдүгээр сарын 23-ны өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 3,117 иргэн нэмэгдэж, 2633 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 29 иргэн шилжин эмчлүүлж байна.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3,609 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Эх сурвалж: ОБЕГ

Баруун аймгийн зарим нутгаар хүчтэй салхи шуургатай
Баруун аймгийн зарим нутгаар хүчтэй салхи шуургатай
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.