Сергей Диордица: Ковидоос шалтгаалж буй үхлийн тоог бууруулах бүрэн боломжтой
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сергей Диордица: Ковидоос шалтгаалж буй үхлийн тоог бууруулах бүрэн боломжтой

/2021.09.24/ ЭМЯ-наас ковид-19-ын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Сергей Диордица: Монголчууд халдвар аваад дархлаа тогтсон гэдэг нь шинжлэх  ухаанаар нотлогдоогүй

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, " Ковид-19-ыг үүсгэж буй вирус цаашид ч хүн амын дунд байх юм. Гэхдээ өвчлөлийг бууруулж, үүнээс шалтгаалж буй үхлийн тоог бууруулах бүрэн боломжтой.

Монгол улс хүн амынхаа 65-аас дээш хувийг дархлаажуулсан. Вакцин нь иргэдийг халдвараас хамгаалах найдвартай хэрэгсэл мөн.Гэхдээ нийгмийн эрүүл мэндийн болон бусад арга хэмжээг маш сайн барьж, халдвар хамгааллын дүрмээ мөрдөх нь чухал юм.

Хувь хүн, гэр бүл, албан байгууллага бүр учирч болзошгүй хор хохирлыг бууруулахын тулд хамтран нягт уялдаа холбоотой ажиллаж, хичээх хэрэгтэй" гэв.

Мөн тэрбээр, "МУ-ын Засгийн газар иргэдийг түргэн шуурхай хугацаанд вакцинд хамруулсан нь олзуурхууштай. Энэ нь халдварын эрсдлийг бууруулахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсон" гэлээ.

Мэргэжлийн спортын тэмцээнийг эхний ээлжид “Хариуцлагын гэрээ” байгуулж зохион байгуулахыг зөвшөөрнө
Мэргэжлийн спортын тэмцээнийг эхний ээлжид “Хариуцлагын гэрээ” байгуулж зохион байгуулахыг зөвшөөрнө
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.