ЭМЧ: Хүүхдийн тархины сааны талаар өгөх зөвлөмж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Хүүхдийн тархины сааны талаар өгөх зөвлөмж

Хүүхдийн тархины саа гэдэг нь хүүхдийн хөдөлгөөн, биеийн галбирыг өөрчилдөг булчингийн үйл ажиллагааны эмгэг юм.

Хүүхдийн тархины сааны гол онцлог нь булчингийн хүчдэлийн гаж хуваарилалтаас үүдсэн хөдөлгөөний хөгжлийн гажуурал, тэнцвэр, эвсэлт үйлийн өөрчлөлтөөр тодорхойлогдоно. Хүүхдийн тархины сааны өвөрмөц шалтгаан нь удмын хам шинж, төрөлхийн гажиг, үр хөврөлийн халдвараас үүдэлтэй үүсдэг.

Цаг хугацаанаас хамааран жирэмслэхээс өмнөх үе, жирэмсэн үе, төрсний дараах үе гэж ангилж үздэг.

Төрөлхийн хүүхдийн тархины саа үүсэх нь удмын хүчин зүйлээр нөхцөлдөн тархины бүтцүүдийн хөгжлийн гажигтай холбоотой үүсдэг.

-1500 гр-аас бага жинтэй төрсөн нярай ХТС үүсэх магадлал 25-30 дахин илүү.

-2500 гр-аас бага жинтэй төрсөн нярай, ихэр төрөгсөд зэрэг нөлөөлөх нь эрсдэлт болж байна.

-Бүтэлтийг гол шалтгаан гэж үзвэл төрөх үед бүтэлтт илэрхий удаан үргэлжилсэн, нярайд хүчилтөрөгч цус хомсдолын энцефалопатийн шинж тод илэрсэн, мэдрэлийн шинжүүдийг төрөх үеийг бүтэлттэй холбон тайлбарладаг.

Хүүхдийн тархины сааг 4 ангилж үздэг.

1. талласан саажил

2. атетойд буюу эмгэг хөдөлгөөнт хэлбэр

3. атакси буюу тэнцвэргүйдэх хэлбэр

4. холимог хэлбэр гэж саажлыг ангилан авч үздэг.

Эмнэлзүйд дагалдах шинж: эпилепсийн хам шинж 35%, оюуны хомсдол 65% зэргээр илэрдэг.

Эмчилгээ нь шинж тэмдгийн эмчилгээ хийгдэнэ. Хөдөлгөөний эвсэл, эв дүйг хөгжүүлэх, мөчний гаж байрлалыг залруулах, хэл яриаг засах, өөрт үйлчлэх чадварт суралцах, нийгмийн харилцаанд оруулах, сургуульд суралцуулах нь хамгийн чухал юм.

Харин эпилепси хавсарсан бол мэдрэлийн эмчийн хяналтанд байж эмээр хянуулах явдал юм.

ЭМЧ: Нойрны эмгэгийг хэрхэн эмчлэх вэ?
ЭМЧ: Нойрны эмгэгийг хэрхэн эмчлэх вэ?
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.