/2021.09.23/: 2021 оны ЭМДҮЗ-ийн баталсан 03 дугаар тогтоол хэрэгжиж эхлээд хагас жил гаруй хугацаа өнгөрч байна.
Өмнө нь иргэн-даатгуулагч жилд ЭМД-ын сангаас 2 сая хүртэлх төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг хөнгөлүүлэх боломжтой байсныг тус тогтоолоор өөрчилж даатгуулагч ямар нэг үнийн дүнгийн хязгаарлалтгүйгээр эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж, үйлчилгээний зардлаа хөнгөлүүлэх боломж бүрдсэн. Мөн даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээнүүдийг шинэчлэн, өргөтгөж 12 төрлийн багц тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлж эхэлсэн.
Энэ хүрээнд тус тогтоолыг иргэн-даатгуулагч танд зориулан цахим гарын авлага болгон танилцуулж байна. Та энэхүү гарын авлагаас 2021 оны ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолоор зохицуулагдах 12 төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалт, утасны дугаар зэрэг мэдээллийг авах боломжтой.
Гарын авлагатай танилцахыг хүсвэл энд дарна уу