Статистик мэдээлэлтэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Статистик мэдээлэлтэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгууллаа

May be an image of 1 person and standing

/2021.09.23/: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын статистик мэдээлэлтэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгууллаа

Үндэсний статистикийн хорооноос хэрэгжүүлж буй “Төрийн их өгөгдөл төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд нийгмийн статистикийн мэдээллийн өнөөгийн байдлыг үнэлэх, цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, бодлого, төлөвлөлтөд шаардлагатай нэмэлт мэдээллийг тооцон гаргахад их өгөгдлийг хэрхэн ашиглах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа төрийн байгууллагууд мэдээллийн сангаа уялдаа холбоотой болгох, харилцан солилцож бодлого боловсруулахад ашиглах нь чухал болохыг онцлов.

Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа агентлагийн удирдлага, албан хаагчид, Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн болон холбогдох албаныхан оролцлоо.

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын статистик, мэдээллийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр ХНХЯ-ны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Б.Даваа-Эрдэнэ, “Нийгмийн хамгааллын статистикийн өнөөгийн байдал” сэдвээр ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, “Төрийн их өгөгдлийн төслийн танилцуулга” сэдвээр ҮСХ-ны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийханд мэдээлэл хийв.

May be an image of one or more people, people sitting and indoor

Тус хэлэлцүүлгээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчид статистик мэдээлэл, мэдээллийн сангийн бүтэц, зохион байгуулалт, тогтолцооны талаар нэгдсэн ойлголтод хүрч, хариуцсан асуудлын хүрээнд санал, бодлоо илэрхийлж, харилцан туршлага солилцлоо.

Энэ арга хэмжээ нь салбарын мэдээллийн сангуудын статистик мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, мэдээллийг нэгтгэх, бодлого, хөтөлбөр боловсруулахад ашиглах үйл ажиллагааг боловсронгуй болгох зэргээр салбарын статистик мэдээллийг шинэ түвшинд гаргаж хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ХНХЯ

Төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өргөн барилаа
Төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өргөн барилаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.