/2021.09.23/ “Ковид-19” халдварын цар тахалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх үүргийг холбогдох албаныханд өгсөн.
Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийж байна.
Цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж буй байгууллагууд есдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 4-5 удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 1,426 автобусны буудлыг цэвэрлэжээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Нийслэлд байдаг 1000 гаруй автобусны буудалд судалгаа хийн, хүн олноор зорчдог, хөдөлгөөн ихтэй 329 автобусны буудлыг сонгон, цэвэрлэж байна. Үүнд мэдээж хотын төв, хотын зах, гэр хорооллын бүс нутгууд дахь автобусны буудлууд багтсан. Цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж буй байгууллагууд есдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 4-5 удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 1426 автобусны буудлыг цэвэрлээд байна” хэмээв.
Эх сурвалж: Улаанбаатар.мн