Тавантолгойн станц байгуулах санхүүжилтийн 30%-ийг Засгийн газраар хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тавантолгойн станц байгуулах санхүүжилтийн 30%-ийг Засгийн газраар хэлэлцэнэ

/2021.09.22/: “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн чадамж муудсантай холбоотой Тавантолгойн ДЦС-ын төслийн санхүүжилтийн 30%-ийн асуудлыг Засгийн газар хэлэлцэх талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллээ.

Энэхүү хөрөнгө оруулалтыг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийх боломжтой эсэх асуудлыг судалж байгаа аж. Гэхдээ эцсийн шийд гараагүйг тэрээр тодотголоо. Ирэх долоо хоногт Тавантолгойн станц байгуулах санхүүжилтийн 30%-ийн асуудлыг эргэн Засгийн газарт танилцуулахаар Эрчим хүчний яам бэлтгэж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний 16 эх үүсвэрийг байгуулахаар тусгасан. Үүний нэг нь Тавантолгойн ДЦС юм. Уг станцыг төслийн санхүүжилтээр барина. Санхүүжилтийн 30%-ийг өөрийн хөрөнгөөр босгох ёстой. Тавантолгойн ДЦС-ын хувьцааг “Эрдэнэс Тавантолгой” компанид эзэмшүүлэх замаар төслийн санхүүжилтийн 30%-ийг босгохоор Засгийн газрын тогтоолын дагуу ажиллаж байгааг Эрчим хүчний сайд мэдээлэлдээ дурдав. Үлдсэн 70%-ийг Засгийн газрын баталгаатай зээлийн хөрөнгөөр шийдвэрлэнэ.

Шагналт байр эзэлсэн хүүхдүүдийг шагналыг гардууллаа
Шагналт байр эзэлсэн хүүхдүүдийг шагналыг гардууллаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.