“Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай хээрийн сургууль эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай хээрийн сургууль эхэллээ

Монголын Зэвсэгт хүчнийхэнд зориулж чехийн компаниуд танилцуулга хийлээ |  Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ

/2021.09.22/: Монгол Улс, ОХУ-ын хамтарсан ”Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Сургалтын төвийн районд зохион байгуулагдаж байна.

Нээлтийн ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Дорнодын цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал М.Я.Носулев, Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар нарын бусад албаны хүмүүс оролцож байна.

Аравдугаар сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх “Сэлэнгэ-2021” сургууль нь “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулж явуулах” сэдвээр явагдах бөгөөд Монголын талаас сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний ХЗЦК-ын Штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнодын цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар үүрэг гүйцэтгэж байна. Мөн Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын баталион оролцож байгаа юм.

Эх сурвалж: БХЯ

Ургац хураалтад 10146 хүн ажиллаж байна
Ургац хураалтад 10146 хүн ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.