НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны талаар санал солилцов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны талаар санал солилцов

/2021.09.22/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнертай есдүгээр сарын 21-ний өдөр Нью-Йорк хотноо уулзаж, Монгол Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлж, олон жил хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлээд, тус хөтөлбөрөөс ирэх 5 жилд хэрэгжих Улс орны хөтөлбөр нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдтэй нягт уялдаж, тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт, түүний дотор ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн менежмент, сайн засаглал, дижитал шилжилтийн асуудлыг чухалчлан амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилтийг сааруулахад чиглэсэн мод тарих хөдөлгөөн өрнүүлэх, эко ногоон хөрөнгө оруулалтын цогц төсөл хэрэгжүүлэх зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг ажил хэрэг болгоход НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс хамтран ажиллахад бэлэн байгаагаа тус хөтөлбөрийн захирагч А.Штайнер илэрхийлэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн үүсгэн байгуулсан “Accelerator Lab” сүлжээ, холбогдох үйл ажиллагаа нь Монгол Улсын төрийн үйлчилгээг цахимжуулах, “Цахим үндэстэн” болох зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой тул энэ чиглэлийн хамтын ажиллагааг цаашид улам бүр хөгжүүлэхээр талууд тохиров.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнерыг Монгол Улсад айлчлахыг урив.

Эх сурвалж: ГХЯ

Э.Содномпэлжээг 120 сая төгрөгөөр шагнахаар болжээ
Э.Содномпэлжээг 120 сая төгрөгөөр шагнахаар болжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.