/2021.09.14/: Хятад инженерүүд утас, компьютер, чип зохион бүтээхэд ашиглаж болох нанокомпозит материалыг бүтээж дуусгажээ.
Прототипийн нэг чухал шинж чанар нь усанд бүрэн уусдаг болохыг тэд онцолжээ. Эрдэмтэд ийм шинж чанар нь материалыг байгаль орчинд хор хөнөөлгүй, их зардал гаргахгүйгээр устгахад тусална гэж тайлбарлав.
Тэдний хэлснээр ашиглалтын хугацаа дууссаны дараа хэдхэн хоногийн турш шингэнтэй саванд хийж устгаж болно.
Судлаачдын хэлснээр тэдний прототип нь биологийн нийцтэй байдал сайтай буюу энгийнээр хэлэхэд энэ материал нь бичил чип хэлбэрээр хүний биед суулгагдах ба хэрэглээ нь дууссаны дараа алга болох боломжийг олгодог гэнэ.
Шинжлэх ухааны шинэ төслийн зохиогчид гаджетын ашиглалтын хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэдний хөгжил онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэжээ. Хоёр жилийн өмнөөс дэлхий дээр 50 сая гаруй тонн электрон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ.
MediaStream мөн хэлэхдээ, шинэ судалгаа хийх явцад эрдэмтэд нимгэн хальсанд зориулсан шинэ материал боловсруулжээ.
Эх сурвалж: potokmedia.ru