Ш.Гантулга: Сонгуулийн хар машин иргэдэд хар муухай ирээдүй авч ирдэг тул татгалзах хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Гантулга: Сонгуулийн хар машин иргэдэд хар муухай ирээдүй авч ирдэг тул татгалзах хэрэгтэй

/2021.09.14/ Сонгуулийн санал тоолох автоматжуулсан систем буюу хар машингүй сонгуульд оролцох тухай улс төрийн намуудад хандан уриалж, Иргэний Зориг-Ногоон намаас мэдээлэл хийлээ.

ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Бархүү:

- Хар машингүй сонгууль явуулахыг уриалж байна. Энэ нь хэт хоцрогдсон,сонгуулийн санал тоолох явцад луйвар хийх боломжтой хэмээн Иргэний Зориг-Ногоон нам үзэн улс төрийн бүх нам, нэр дэвшигчдэд хандан уриалга гаргаж байна.

Үүнийг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө санал тоолох автоматжуулсан системийн луйвар хийх боломжтойг дэлгэсэн иргэн Г.Ган-Очирын баримт харуулж байгаа юм.

Шударга сонгууль болгохын тул саналыг хар машинаар бус гараар тоолох нь зүйтэй гэж үзэж байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй, 100 саяас дээш хүн амтай Япон, ОХУ хүртэл сонгуулийн дүнг гараар тоолж байна.

Иргэний Зориг-Ногоон намын саналыг хүлээн зөвшөөрч байгаа бүх нэр дэвшигчтэй энэхүү уриалгыг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахад бэлэн."

Иргэний Зориг-Ногоон намаас 28 дугаар тойрогт нэр дэвшигч Ш.Гантулга:

- Үндсэн хуульд засаг төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх ёстой гэж бичсэн байдаг. Түүнээс биш сонгуулийн хар машин юм уу түүнийг программчилж байдаг хүмүүсийн гарт Засгийн эрх байх ёстой гэсэн үг хуульд байхгүй. Тиймээс бид хар машинаас татгалзах ёстой.2020 оны сонгуулийн кампанит ажилд оролцож явсан хүний хувьд хэлэхэд ард түмэн сонгуульд оролцох урам зориг муутай байсан."

Сонгуулийн хар машин Монголын ард иргэдэд хар муухай ирээдүй авч ирдэг тул үүнээс татгалзах ёстой. Хар машинаас татгалзаж байж зөв сонгууль болно.

Видео: Хичээл танхимаар орж байгаа нь халдварын тархалтад нөлөөлөөгүй
Видео: Хичээл танхимаар орж байгаа нь халдварын тархалтад нөлөөлөөгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.