“IHC” Их койн хөөсөрсөнгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“IHC” Их койн хөөсөрсөнгүй

No description available.

/2021.09.14/: Маш олон хүмүүсийг нойрыг хугаслаж, олон өдөр хүлээлттэй байсан шөнө болж өнгөрлөө

Анх захиалгын үнэ 30 мөнгөөр гарч байсан IHC койныг арилжаа нээгдэхэд хэд хүрэх бол гэсэн хүлээлт койн сонирхогч хүн бүрт төрж байлаа. Энэхүү койныг бүтээгчид есдүгээр сарын 13-ны оройн 23:00 цагт нэгэн зэрэг 4 бирж дээр арилжаалахаар төлөвлөсөн юм.

Их койн анх гарч ирсний даруйд дээд үнэ болох 30 төгрөг хүрч захиалгаар 30 мөнгөөр авсан хүмүүсийн магнайг тэнийлгэв . Тэр даруй буцаж үнэ нь тогтворжиж 1,6 төгрөгөөр тогтвортой арилжаалагдаж байсаар одоо 2,4 төгрөгөөр борлуулагдаж байна.

Нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь 4 биржийн нэг trade.mn дээр нэгэн худалдан авагч андуурсан уу яасан 30 мөнгөн төгрөгийн койныг 1 ширхэгийг 15 сая төгрөгөөр худалдан авсан байна. Тус бирж дээр Их койны 1 ширхэгийн дээд ханш 15 сая төгрөг бол доод ханш 0,6 төгрөг байна.

24 цагийн арилжаалагадсан мөнгөн дүн:

  • Coinhub 14 тэрбум 600 сая төгрөг
  • Trade.mn 14 тэрбум 400 сая төгрөг
  • Dax.mn 7 тэрбум 900 сая төгрөг бол
  • Complex.mn биржийн мэдээг одоогоор харах боломжгүй байна.

Тэгвэл энэхүү койны бүтээгчид өнгөрөгч шөнийн арилжааг дүгнэхдээ:

Эрүүл өсөлт, эрүүл арилжаагаар эхэллээ. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Ажил одоо л эхлэнэ, хариуцлагатай, хэлсэн бүхнээ биелүүлэх үлдлээ.

Маш том зорилго өвөртлөөд хэдхэн хүний ашиг сонжоог харахгүйгээр олон хүний итгэл шингээсэн дэлхийн төсөл болох ажил ингээд эхэлж байна. Бидэнтэй хамт яваа бүх хүндээ баярлалаа! Удахгүй солиотой мэдээтэй уулзах болно" гэлээ.

ВАКЦИНЖУУЛАЛТ: өнөөдөр 6706 иргэнийг дархлаажуулна
ВАКЦИНЖУУЛАЛТ: өнөөдөр 6706 иргэнийг дархлаажуулна
 
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.