“Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээ боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээ боллоо

/2021.09.13/ НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штаб, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран шинэ оюутнуудад зориулан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээг зохион байгууллаа.

Тодруулбал, 100 гаруй сайн дурын ажилтан болоод дүйцүүлэх албаны алба хаагч нар хөтчөөр ажиллан, оюутнуудад зориулсан гарын авлага тараан, хэрхэн хотын соёлтой иргэн байх тухай уриа лоозон барьсан байв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оюутан залуустай уулзсан юм.

Мөн шинэ оюутнуудад тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг сонсон, тэдэнтэй ярилцлаа.

Д.Сумъяабазар, “Улаанбаатар хотын гол дүр төрх, өнгө зүсийг тодорхойлогчид бол оюутан, залуус. Тиймээс залуустаа хандсан уриалга, залуус руу чиглэсэн бодлого гаргах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, зөв талаас нь дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ хүрээнд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс залуус руу чиглэсэн Улаанбаатарын соёлтой иргэн байх уриалгыг гаргаж байгаа” гэв.

Эх сурвалж: Улаанбаатар.мн

Зайнаас суралцах хүсэлтэй 32836 сурагч байна
Зайнаас суралцах хүсэлтэй 32836 сурагч байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.