/2021.09.13/ Ковид-19 цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа танхимын хэлбэрт бүрэн шилжээгүй байгаатай холбогдуулан энэ даваа гарагаас эхлэн БШУЯ, Монголын телевизүүдийн холбоотой хамтран теле хичээлийг орон даяар цацаж байна.
Ингэснээр сурагчид хичээлээ бататгах зорилгоор теле хичээлийг үзэх боломжтой юм. Мөн танхимын сургалтыг сонголгүй 100 хувь зайнаас суралцаж байгаа сурагчдад нээлттэй боломжийг олгож байна.
09.13-09.17-ний өдрүүдэд гарах теле хичээлийн хуваарийг байршууллаа.
Эх сурвалж: БШУЯ