/2021.09.12/: Монгол Улсын Гавъяат тамирчин Э.Цэндбаатарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, удаа дараа биеэ зохисгүй авч явсан шалтгаанаар Монголын Боксын шигшээ багаас хасах шийдвэр гаргаад байгаа билээ.
Мөн өчигдөр нэгэн телевизийн нэвтрүүлгээр тэрээр зодоон болох өдөр болсон үйл явдлын талаар ярихдаа Нямбаатар сайд тэр үед биднийг хоол идүүлж вино виски уулгасан тухай, зодоон хэрхэн өрнөсөн тухай хэлсэн бөгөөд уг нэвтрүүлгээр түүний зодож байгаа бичлэг гарсан нь сошиал ертөнцөд ихээхэн шуугиан тариад байгаа билээ.
Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд:
Та бүхэн минь зөвөөр ойлгоорой. Сахилга бат алдсан миний буруу. Монголын боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна аа.