Эрүүл мэндийн сайд тайлбар хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн сайд тайлбар хийжээ

May be an image of 1 person, sitting and standing

/2021.09.11/: Мэдээллийн сайтад нэгэн эмэгтэй өөрийн ээжийг Ковидын халдвар авснаас хойш эмнэлэгт 11 хонох хугацаандаа эмчийн бараа харалгүй нас барсан тухай нэгэн сурвалжлага гарсан билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

Тайлбар бүрэн эхээрээ:

Заригийн сурвалжлагыг олон хүн үзсэн бололтой, над руу хандаж байна.

Энэхүү салбарыг удирдаж байгаа хүний хувьд бодит мэдээллийг иргэдэд хүргэх нь зүйтэй гэж бодож байна. Салбарт маань алдаа, оноотой зүйл байгааг үгүйсгэхгүй. Нийгмийн болж бүтэхгүй зүйлийг шүүмжилдэг "Зариг"-ийг би хүндэтгэдэг. Нөгөө талаас ээжийгээ алдсан энэ гэр бүлд болон цар талын улмаас хэн нэгнийгээ алдсан хүн бүрт эмгэнэл илэрхийлье, харамсаж байгаагаа мөн илэрхийлье. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан маань байж болох бүх бололцоогоо дайчлан ажиллаж байна. Алдсан хүн арван тамтай байдаг. Нас барж буй иргэн бүрийн ард гомдол үлддэг. Эмч хүнийхээ хувьд энэ жаргал зовлонг 20 жил мэдэрч, үзэж явна. 11 өдөр хүнээ үздэггүй эмч гэж юу байхав. Хүнд хүмүүсийг 2 цаг тутамд үзэж өвчтөний түүх дээр тэмдэглэдэг журамтай. Мэдээж хүн болгон эмнэлгийн ажлыг ойлгохгүй. Өвчтөн бүхэнд өөр өөрөөр таарах шаардлагатай эм болон бусад эмчилгээг хийдэг. Нэг хүнд таарах эмчилгээ нөгөө хүнд таарахгүй. Нөгөө талдаа нас барсан иргэн бүрийн цаана эмчлэгч эмчийн эмчилгээний буруу зөрүүг шүүж байдаг тогтсон систем байдаг.

Би хэвлэл мэдээллийн нөхдүүдээсээ гуйя бас хүсье. Болохгүй бүтэхгүйг маань шүүмжилж болно. Бүтэн салбарыг маань энэ хэцүү цаг үед харлуулж, эмч эмнэлгийн ажилтнуудыг маань муулж буруу сэдвээр иргэдийн итгэл үнэмшилд халдах буруу шүү.

Эмч хүн учраас эмчээ өмөөрсөнгүй ээ. Бүх л зүйлийн цаана учир шалтгаан гэж бий. Үүнийг мэддэг болох гэж эмч хүн амьдралынхаа 10 жилийг зөвхөн сургуульд суралцаж өнгөрүүлдэг. Бодитой шүүмжлэлд бид баярлана. Сенсаци үүсгэх гэж шүүмжилж байгаа бол өнөө үед энэн шиг хэрэггүй зүйл алгаа нөхдөө.

Эцсийн эцэст эмч, өвчтөн нэгдмэл нэг байж л өвчнийг ялан дийлдэг юм шүү дээ.

100 гэр сууцыг “Дулаалга аян“-д хамруулахаар боллоо
100 гэр сууцыг “Дулаалга аян“-д хамруулахаар боллоо
 
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Засгийн газар маш БУРУУ шийдвэр гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.