ЭМД-ын сангийн гүйцэтгэл, санхүүжилтэд хяналт тавихыг үүрэг болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМД-ын сангийн гүйцэтгэл, санхүүжилтэд хяналт тавихыг үүрэг болголоо

/2021.09.11/ УОК-ын хуралдаж Шадар сайд С.Амарсайхан эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл, хяналтад онцгой анхаарах, хувийн хэвшлийн эмч нарыг цар тахлын үед дайчлан ажиллуулах талаар судлахыг даалгалаа.

Мөн тэрбээр, “Цар тахалтай зэрэгцэн амьдрах шаардлага дэлхийн улс орнуудад бий болж байна. Хөл хорио гарц биш. Төрөөс нийт иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулсан. Ийм үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь маш чухал. Гэтэл хариуцлагын гэрээ хийсэн ААН-үүд зөрчил гаргах тохиолдол цөөнгүй байна” гэв.

Тиймээс холбогдох байгууллагууд ажилдаа хариуцлагатай хандаж, МХЕГ-т ажлаа сайжруулахыг даалгалаа.

Харин УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, "Шөнийн цагаар олон нийтийн газар амны хаалтгүй явах тохиолдол түгээмэл байна. Тодорхой хугацаанд цагийн хязгаарлалт тогтоож байж хөл хорионоос сэргийлж чадна. Үүнийг аж ахуйн нэгжүүдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Эмнэлгүүдийн ачаалал бодит байдлаас давсан. Шат шатандаа анхаарах хэрэгтэй байна” гэсэн юм.

Шинэ “УХААЛАГ“ шүдний суулгац бактер нэмэгдүүдэхгүй
Шинэ “УХААЛАГ“ шүдний суулгац бактер нэмэгдүүдэхгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.