Түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуухуудыг буулгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуухуудыг буулгаж байна

May be an image of outdoors

/2021.09.10/: Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуухыг буулгаж, төвлөрсөн дулааны хангамжид холбох ажлын гүйцэтгэл 30-90 хувьтай байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэдэг халаалтын зуухыг буулгаж, төвлөрсөн дулааны хангамжид холбох техникийн боломж бүрдүүлэх” ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байгаа. Энэхүү ажлын хүрээнд 44 барилга байгууламжийг төвлөрсөн дулаанд холбож, 8833 тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулахаар төлөвлөн, дараах ажлууд хийгдэж байна.

No photo description available.

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 41 дүгээр сургууль, 29, 71 дүгээр цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын гүйцэтгэгчээр “Хэмжил зүй” ХХК шалгаран ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэл 40 хувьтай байгаа бол 7, 8 дугаар хороо, 60, 118 дугаар сургууль, 209, 73 дугаар цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын гүйцэтгэл 100 хувьтай.

Баянзүрх дүүргийн 8, 16, 19 дүгээр хороо, Газарчин, Эрдэнэ-толгой орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил долдугаар сард эхэлсэн бөгөөд гүйцэтгэл 30 гаруй хувьтай, 10 дугаар хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангийг төвлөрсөн дулаан, хүйтэн ус хангамжид холбох ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Гадаадад зорчих иргэдийн АНХААРАЛД
Гадаадад зорчих иргэдийн АНХААРАЛД
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.