/2021.09.10/ Дотоод хэргийн их сургууль нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үйлсэд гар бие оролцох, сонсогчдыг нийгэмд тустай хөдөлмөрт сургах, хөдөлмөрийн дадлага олгох зорилгоор албан хаагч, сонсогчдыг жил бүр намрын ургац хураалтын ажилд оролцуулдаг.
Монгол улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Ургац хураалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 235 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн 25 албан хаагч, 600 гаруй сонсогчид Дархан, Сэлэнгэ, Төв аймгуудын газар тариалангийн бүсд ажиллаж байгаа юм.
ДХИС-ийн багш Л.Булганхангай: Өдөрт ойролцоогоор 200-250 шуудай төмс хураадаг.
Төв аймгийн Жаргалант сумын нутагт ажиллаж байгаа Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн багш, ахмад Л.Булганхангай:
Миний хувьд Их сургуулийнхаа 29 сонсогчийг ахлан ургац хураалтын ажилд оролцож байна. Бид өглөөний 08 цагаас орой 17 цаг хүртэл ажиллаж, газрын гарц, цаг агаарын нөхцөл байдлаас хамааран өдөрт ойролцоогоор 200-250 шуудай төмс хураадаг. Манай сонсогчид өдрийн нормоо хангалттай биелүүлэн ажиллаж байгаа. Энд ажиллах нөхцөл, хүнсний хангамж сайн. Харин бороо орохоор төмсөө хураахад амаргүй байдаг. Гэрээ хийсэн байгууллагаас ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тухайд нь хийж байгаа. Манай сонсогчид ургац хураалтын ажилд сэтгэгдэл өндөр байна.
Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа Хилийн албаны сургуулийн Хилийн албаны тэнхимийн багш, хошууч Г.Чингис: Би Орхон аймагт 15 сонсогчийг хариуцан ургац хураалтын ажилд оролцож байна. Энд манай Их сургуулийн сонсогчид долоо дахь жилдээ ирж ургац хураалтад гар бие оролцож байгаа юм. Манай сонсогчид хураахад маш нарийн ажиллагаа шаардагддаг, шинэ сортын ургац хураадаг. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж ажиллаж байна. Ургац хураах үйл ажиллагаа 2021 оны аравдугаар сарын 05 ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: Дотоод хэргийн их сургууль