Оюутнуудын автобусны картыг нөхөн олгож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутнуудын автобусны картыг нөхөн олгож байна

/2021.09.10/: 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулийн оюутнуудад нийтийн тээврийн цахим төлбөрийн гээсэн, гэмтсэн картыг нөхөн олгох үйлчилгээг үзүүлж байна.

Энэ үйлчилгээг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан салбараар үзүүлж байгаа. Наймдугаар сарын 25-наас эхлэн нийт 2100 картыг оюутнуудад олгоод байна.

Цахим төлбөрийн карт дахин авах хүсэлтэй оюутнууд картын төлбөр болох 3600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд тушааж, өөрийн биеэр баримтыг авчран, үйлчилгээ авна.

Хаясан, гээсэн, нөхөн олгох картыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс олгосны дараа оюутнууд сургууль дээрээ очиж, сунгалт хийлгэх ёстой. Цахим төлбөрийн картыг шинээр олгох ажлыг их дээд, сургуулиудын захиргаа, сургалтын алба зохион байгуулна.

Эх сурвалж: НЗДТГ

АТГ-ын олон нийтийн зөвлөлийн шинэхэн гишүүд юу хийх ёстой вэ
АТГ-ын олон нийтийн зөвлөлийн шинэхэн гишүүд юу хийх ёстой вэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.